Харумафүжи Д.Бямбадорж Такаяасүд уналаа
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж секиваки Такаяасүтай барилдаж өвдөг шороодож есөн даваа хоёр унаатай боллоо. Тэгвэл мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд озеки Котошогекүтэй барилдаж өрсөлдөгчөө ялснаар найман даваа гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байна..
Озеки Гоэйдо ганцаар башёг унаагүйгээр тэргүүлж байгаа бол Ёкозуна Харумафүжи, М-14 Эндо нар хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
Өнөөдөр Харумафүжи озеки Котошогекүтэй барилдах бол Какүрю озеки Гоэйдотой барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 9-2
Ёкозуна Какүрю М.Ананд 8-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-7
Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 4-7
Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 4-7
Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 7-4
Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-6
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.