Ховд аймгийн Б.Энхбаярын халтар соёолон түрүүллээ

Ховд аймгийн Б.Энхбаярын халтар соёолон түрүүллээ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд нийт 334 соёолон насны морьд бүртгүүлснээс 250 морьд уралдлаа.

1 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын 452 дугаартай халтар (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач ААУ Будын Отгонсэлэнгийн 811 дугаартай саарал (унаач: Бэгзжавын Баттөгс, 10 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач ААУ Намжилдоржийн Нацагдоржын 331 дугаартай хээр халзан (унаач: Амарсайханы Батгэрэл, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн 1155 дугаартай хүрэн (унаач: Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Хотонт сумын уяач МУМУ Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн 309 дугаартай хул халзан (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

6 дугаар байр: Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач П.Бямбацэрэнгийн 1144 дугаартай хонгор халзан (унаач: Мөнх-Оргилын Даваабаяр, 10 настай, эрэгтэй)

7 дугаар байр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач МУМУ Гончигбатын Батболдын зээрд (унаач: Батын Хүслэн, 9 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач ААУ Даргиагийн Давааноровын 1199 дугаартай хээр (унаач: Сарангэрэлийн Ганболд, 11 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Хархүүгийн Баатархүүгийн 1598 дугаартай ухаа (унаач: Мөнгөнчимэгийн Балжинням, 13 настай, эрэгтэй)

10 дугаар байр: Ховд аймгийн Дөргөн сумын уяач МУАУ Нямдаваагийн Батбаярын 59 дугаартай халтар (унаач: Эрдэнэдалайгийн Хүслэн, 12 настай, эрэгтэй)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.