Улсын начин цолны болзолыг 17 бөх хангалаа

Улсын начин цолны болзолыг 17 бөх хангалаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд 17 аймаг, цэргийн цолтон учраа бөхөө давж улсын начин цолны болзол хангалаа. Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдийг аймгаар нь авч үзвэл дөрөв нь Булган, гурав нь Увс, хоёр нь Өвөрхангай, хоёр нь Өмнөговь, хоёр нь Хэнтийн бөх байна. Мөн Завхан, Ховд, Орхон, Баянхонгор аймгаас тус бүр нэг нэг бөх улсын начин цолны болзол хангаад байна. Түүнчлэн улсын начин цолны болзол хангаад буй Увс аймгийн гурван бөх нь гурвуулаа Тэс сумынх ажээ.

  1. Булган аймгийн Могод сумын харьяат бөх, аймгийн заан Э.Энх-Амгалан,
  2. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат бөх, аймгийн арслан Э.Нямаа,
  3. Булган аймгийн Орхон сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл,
  4. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Мижидсүрэн,
  5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат бөх, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл,
  6. Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх,
  7. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат бөх,  аймгийн заан Б.Түвшинтөгс,
  8. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон,
  9. Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн заан О.Түмэн,
  10. Завхан аймгийн Идэр сумын харьяат бөх, цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл,
  11. Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Х.Оргилболд,
  12. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх, аймгийн арслан Г.Бадрах,
  13. Булган аймгийн Орхон сумын харьяат бөх, аймгийн арслан Э.Сумъяабат,
  14. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж,
  15. Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам,
  16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул,
  17. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх, аймгийн заан Э.Батмагнай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.