Өнөөдөр Г.Наранцэцэг, Б.Баасанхүү тэргүүтэй манай 4 жүдоч барилдана

Өнөөдөр Г.Наранцэцэг, Б.Баасанхүү тэргүүтэй манай 4 жүдоч барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагална". Манайхаас энэ хоёр жинд хоёуланд жүдочдоо давхарласан.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүч үзнэ. Э.Сумъяабазарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Морокко улсын бөх Саддики Юнес хүлээж байгаа. Манай бөх эхний хоёр өрсөлдөгчөө буулгаж авч чадвал хэсгийн аваргын төлөө жингийн тэргүүн бөх Тайванийн Ян Юү Вэйтэй тулах магадлал өндөр байна.

Э.Ариунболдын хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид ПУЛКРАБЕКтай барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай хоёр залуу мастер болох Ганбатын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү нар зодоглож байна. Улаанбаатарын Их дуулгыг эс тооцвол оролцсон Их дуулга бүрээсээ медаль хүртсэн Б.Баасанхүү А хэсэгт орж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт АНУ-ын бөх Жиованно Прадотай барилдана.

Г.Наранцэцэг С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт мөн АНУ-ын бөх Мария Селиа Лабордтай барилдахаар оноолт таараад байна. 48 кг-ын жингийн хоёрдугаар тойрогт Америк болон Монголын бөхчүүдийн "тулаан"-ыг үзэх нь.

Хэсгийн барилдаан 13:30 цагаас эхэлнэ. С1 телевиз Шижирбатын тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлэх юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.