Роналдо энэ улирлын анхны гоолоо өнгөрсөн шөнө орууллаа

Роналдо энэ улирлын анхны гоолоо өнгөрсөн шөнө орууллаа

Английн прьемер лигийн 10-р тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Эвертон талбайдаа Манчестер Юнайтед клубтэй тоглож 1-2 харьцаагаар Маню хожлоо. Улмаар 15 оноотойгоор хүснэгтийн тавд бичигдэж байна.

Тус тоглолтын салхийг 5 минуад Эвертоны Ивоби гоолдож багтаа тэргүүллийг авчирчээ. Тэгсэн энэ тэргүүлэл удаан үргэлжлээгүй бөгөөд 15 минутад Антони тэнцээний гоолыг оруулсан бол тэргүүллийг Роналдо 44 минутад авчиржээ. Энэ нь түүний энэ улиралд Прьемер лигт оруулж байгаа анхны гоол нь бөгөөд мөн түүний замналынх нь туршид оруулж байгаа 700 дахь гоол юм байна.

10-р тойргийн бусад тоглолтын үр дүн

Ньюкасл 5 : 1 Брентфорд 
Манчестер Сити 4 : 0 Саутгемптон 
Челси 3 : 0 Вулверхэмптон 
Борнмут 2 : 1 Лестер 
Брайтон 0 : 1 Тоттенхэм 
Вест Хэм 3 : 1 Фулхэм 
Кристал Пэлас 2 : 1 Лидс 
Арсенал 3 : 2 Ливерпүүл 
Эвертон 1 : 2 Манчестер Юнайтед 
Ноттингем Форест– : –Астон Вилла
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.