ДАШТ-ий түүхэнд анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдов

ДАШТ-ий түүхэнд анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдов

"Катар-2022" ДАШТ-ий нээлтийн тоглолт талбайн эзэн Катар болон Эквадорын шигшээ багийн хооронд өрнөсөн юм. Эквадорын 13-р дугаартай довтлогч Эннер Валенсиа дэлхийн аваргын нээлтийн гоол оруулаад зогсохгүй 31 дэх минутанд дубль хийсэн. Тоглолтын туршид Катарын шигшээ оноо аваагүй, гоол оруулж чадалгүй байсаар 2-0 харьцаатай тоглолт өндөрлөсөн.

Ингэснээр ДАШТ-ий 92 жилийн түүхэнд анх удаа эзэн орны баг нээлтийн тоглолтод хожигдсон тохиолдол боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.