Килиан Мбаппе дубл хийж баг нь хожил байгууллаа

Килиан Мбаппе дубл хийж баг нь хожил байгууллаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө D хэсгийн багуудын хоёр дахь тоглолт болж байгаа бөгөөд тус хэсэгт эзэн орон болох Франц, Австрали, Дани, Тунис гэсэн багууд орсон юм.

Австрали болон Тунисын тоглолт болж 1-0 харьцаагаар Австрали хожлоо. Улмаар гурван оноотой болж хэсгийн хоёрт бичигдэж байгаа бол Тунис өмнөх тоглолтодоо тэнцэж 1 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна. Тус тоглолтын цор ганц гоолыг Митчел Дуки 23 минутад гоолджээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Франц болон Данийн багуудын хооронд болж 2-1 харьцаагаар Франц хожлоо. Тус тоглолтын салхийг Килиан Мбаппе 61 минутад салхийг нээсэн ч тэнцээний гоолыг долоон минутын дараа Андреас Кристенсен гоолджээ. Улмаар Мбаппе дахин 86 минутад гоолдож багтаа тэргүүллийг авчирч хожил байгуулжээ.

Улмаар Франц хэсгийн хоёр тоглолтод ялалт байгуулж зургаан оноотойгоор багаа тэргүүлж байгаа бол Дани гуравт бичигдэж байна

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.