Монголын Бахархалын өдөр Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Монголын Бахархалын өдөр Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөр болон улс тунхагласны 98 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, М.Лхагвагэрэл нар тэргүүтэй 256 хүчтэн зодоглов. Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Ажнай” корпораци, “Гачуурт” компаний бөх улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө Транс” компанийн бөх улсын аварга Оргихын Хангай үзүүрлэсэн.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшин, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат “Увс нуур” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ нар үлдэв. Тэгвэл дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар шалгарлаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.