МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хоёр дахь өдрийн буюу баасан гарагийн үдшийн сүүлийн тоглолт Тэнүүн Өлзий Металл, Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд болж дууслаа. Хоёр баг плэйоффын амралтаар бүрэлдэхүүндээ нэг нэг легионер тоглогч нэмсэн байна. Өнөөдөр Архангай Алтан Дорнодын Дайчид багаас Антони Харрис тоглоогүй ч Маркус Хаммондс түүний орон зайг сайн нөхөж тоглосныг хувийн статистик үзүүүлэлтээс нь харж болно. Маркус Хаммондсын улирлын эхний тоглолт онцлохоор байсан ч нөгөө талд Тэнүүн Өлзий Металл багаас Батзоригийн Сүхбат, Кристофер Блэйк нар нийлээд 50 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Тэнүүн Өлзий Металл баг 12 оноонны зөрүүтэй Дайчдыг буулгаж авч цувралыг тэргүүлээд эхэлсэн байна.
Тоглолтын онцлох тоглогч: Улиралд гэмтлийн улмаас 7 тоглолт өнжсөн Батзоригийн Сүхбат плэйоффын нэгдүгээр шатны эхний тоглолтдоо сэлгээнээс 25 оноо авахдаа 75 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж талбайд +19 үзүүлэлттэй байлаа.
Мөн Тэнүүн Өлзий Металл багийн төвийн тоглогч Даваасамбуугийн Дэлгэрням 12 оноо, 12 самбар, 6/6 довтолж маш их үр ашигтай тоглолтыг үзүүлжээ.
Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтын гуравдугаар үе 58-58 харьцаатай өндөрлөж, дөрөвдүгээр үеийн эхний 5 минутад Тэнүүн Өлзий Металл баг 21-0 run-ийг хийсэн нь хожил байгуулах гол шалтгаан байлаа.
Статистик худлаа хэлдэггүй: Архангай Алтан Дорнодын Дайчид баг өнөөдөр багаараа 15 оновчтой дамжуулалт өгсөн бол хожил авсан Тэнүүн Өлзий Металл баг тэднээс хоёр дахин их буюу багаараа 30 оновчтой дамжуулалт өгчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.