Остон Риверс замналынхаа хамгийн өндөр оноог авч баг нь ялалт байгууллаа

Остон Риверс замналынхаа хамгийн өндөр оноог авч баг нь ялалт байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Орлондо Межик багийг хүлээн авч тоглож эцсийн мөчид 105-111 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар улирлын 35 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 10-т бичигдэж эхэлжээ. Харин Межик 29 хожил, 43 хожигдолтой болж дорнод бүсийн 13-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолт сэлгээнээс Остон Риверс 35 оноог авч замналын дээд оноог авсан бөгөөд үүнээс гадна 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Мөн Энтони Дэвис 15 оноо, 11 самбар, 4 хаалт, Ди Анжело Рассел 18 оноо, 6 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Пауло Банкеро 21 оноо, 6 самбар, Франз Уагнер 21 оноо, 8 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Коул Энтони 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 108-102 Брүүклин Нетс
Финикс Санс 120-124 Оклахома Сити Тандер 
Атланта Хаукс 118-126 Сан Антонио Спөрс
Миами Хит 112-
100 Детройт Пистонс
Нью-Орлэйн Паликанс 117-107 Хьюстон Рокетс
Торонто Репторс 111-118 Милоуки Багс
Лос Анжелес Клипперс 117
-102 Портлэнд Трэйл Блэйзэрс
Орлондо Межик 105-111 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.