Эрдэнэт Майнерс баг цувралыг тэргүүлж эхэллээ

Эрдэнэт Майнерс баг цувралыг тэргүүлж эхэллээ

Амралтын ням гарагийн өдөр Үндэсний Дээд лигийн талбайд нэг тоглолт явагдлаа. Эрдэнэт Майнерс болон Хасын Хүлэгүүд багуудын цувралын эхний тоглолт 77-70 харьцаатай өндөрлөлөө. Эрдэнэт Майнерс баг цувралын эхний тоглолтод хожил байгуулснаар энэ улирлын плэйоффт нэг ч хожигдоогүй хэвээр үлдээд байна.

ТОГЛОЛТЫН БААТАР: Эрдэнэт Майнерс багаас өчигдөр гурван тоглогч 10-аас дээш оноо авчээ. Пендарвис Уиллиамс 21 оноо авч талбай дээрх бүх тоглогчдыг тэргүүсэн бол түүнд Н.Золжаргал 11, О.Энхбаатар 10 оноогоор тусалсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Эрдэнэт Майнерс баг нийт 34 минутын турш онооны илүү явжээ. Тоглолтын турш Эрдэнэт Майнерс баг оноо илүү Хасын Хүлэгүүд баг нэхсэн байдалтай өрнөсөн. Тоглолтын цаг сүүлийн 1 минут руу орж онооны харьцаа 70-69 болоод байхад Пендарвис дараалан 4 оноо авч, 1 бөмбөг тасалсан нь багаа хожил авахад том нөлөө үзүүлсэн билээ.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Хасын Хүлэгүүд баг будагтай талбайгаас 18 оноо авсан бол хожил авсан Эрдэнэт Майнерс баг будагтай талбайгаас 44 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.