Лос Анжелес Лейкэрс хэрэгтэй хожил байгуулж өрнөд бүсийн 7-рт дэвшлээ

Лос Анжелес Лейкэрс хэрэгтэй хожил байгуулж өрнөд бүсийн 7-рт дэвшлээ

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өрнөд бүсийн байрлалын төлөө өрсөлдөж байгаа Минносато Тембэруолвс талбайдаа мөн л байрлалын төлөө өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс багуудын хооронд болж 123-111 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа. Энэ улиралд гурван удаа таарч тоглох бөгөөд өмнөх хоёр тоглолтод хожигдоод байсан Лейкэрс энэ удаа ялалт байгуулжээ. Улмаар өрнөд бүсийн 7-рт байрт дэвшсэн бол Тембэруолвс 9 байр руу уналаа.

Тус тоглолтод Энтони Дэвис 38 оноо, 17 самбар, 2 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 18 оноо, 10 самбар, 6 дамжуулалт, Остин Риверс 15 оноог авчээ. Эсрэг багаас Майк Конли 25 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 23 оноо, 8 самбар, сэлгээнээс Кайл Андерсон 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 121-91 Шарлот Хорнетс
Оклахома Сити Тандер 117-121 Индиана Пэйсэрс
Торонто Репторс 110-117 Филадельфи 76
Орлондо Межик 116
-109 Вашингтон Уйзардс
Юта Жазз 114-122 Бостон Селтикс
Атланта Хаукс 107-124 Брүүклин Нетс
Нью-Иорк Никс 130
-116 Клевлэнд Кавалерс 
Детройт Пистонс 115-121 Хьюстон Рокетс
Лос Анжелес Клипперс 94-108 Мемфис Гриззлис 
Лос Анжелес Лейкэрс 123
-111 Минносато Тембэруолвс
Сан Антонио Спөрс 115-130 Голдэн Стэйт Уорриорс
Сакермэнто Кингс 138
-114 Портлэнд Трэйл Блэйзэрс
Денвер Наггетс 93-100 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.