Мемфис Гриззлис хожиж, цувралыг тэнцүүллээ

Мемфис Гриззлис хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 93-103 харьцаагаар Гриззлис хожлоо. Улмаар цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүлж байгаө бөгөөд цувралын гурав дахь тоглолт Лейкэрсийн талбайд нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Завиар Тилман 22 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жаран Жейксон Жуниор 18 оноо, 9 самбар, 3 хаалт, Дэсмонд Бэйн 17 оноог авчээ. Харин тус тоглолтод багийн гол тоглогч Жа Морант өмнөх тоглолтод авсан гэмтлийн улмаас тоглоогүй билээ. Эсрэг багаас Леброн Жеймс 28 оноо, 12 самбар, 1 таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 13 оноо, 8 самбар, 5 хаалт, сэлгээнээс Руй Хачимура 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 93-103 Мемфис Гриззлис /1-1/
Миами Хит 122-138 Милоуки Багс /1-1/
Минносато Тимбервулвс 113-122 Денвер Наггетс /0-2/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.