NBA-ын талбайд өнөөдөр плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 101-122 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар цувралыг 2-4 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд өрнөд бүсийн аваргын төлөө Денвер Наггетс багтай тавдугаар сарын 17-ны өглөө 08:30 цагт Наггетсын талбайд эхэлнэ.
Зургаа дахь тоглолт Леброн Жеймс 30 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Остин Рийвэрс 23 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Ди Анжело Рассел 19 оноо, Энтони Дэвис 17 оноо, 20 самбар, 2 таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 32 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Донти Дивинчензо 16 оноог авсан бол бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.
Өнөөдөр болсорн бусад тоглолтын үр дүн
Нью-Иорк Никс 92-96 Миами Хит /2-4/
Голдэн Стэйт Уорриорс 101-122 Лос Анжелес Лейкэрс /2-4/