Аваргуудын лиг: Интер Милан Аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Аваргуудын лиг: Интер Милан Аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хасагдах шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө болж байна.

Шөнө тоглолт 03:00 цагт болсон бөгөөд Италийн хоёр баг учраа таарсан бөгөөд Интер Милан талбайдаа АС Милан клубтэй тоглож 1-0 харьцагаар Интер хожлоо. Улмаар хоёр багийн нийлбэр дүнгээр 3-0 болж Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтод шалгарч үлдлээ.

Тус тоглолтын цор ганц гоолыг 74 минутад Лукакугийн дамжуулалтаар Мартинес оруулжээ.

Интерийн өрсөлдөгч нь клуб нь шөнө тодрох бөгөөд Английн Манчестер Сити талбайдаа Реал Мадрид клубыг хүлээн авч тоглоно. Өмнөх тоглолтод Реал Мадрид талбайдаа хийж 1-1 харьцаагаар тэнцээд байсан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ