Ш.Энхийн-Од Сан Францискогийн их сургуулийг сонголоо

 Ш.Энхийн-Од Сан Францискогийн их сургуулийг сонголоо

Ш.Энхийн-Од Сан Францискогийн их сургуулийг сонголоо. Тэрбээр NCAA-гийн I дивизионы 5 багаас ирүүлсэн саналаас "Сан Франциско Донс"-ыг сонгов. Тус баг нь 1950-аад оны үед NCAA-гийн хүчирхэг багуудын нэг байсан бөгөөд 1955, 1956 онд хоёр жил дараалан аварга болсон. NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг Билл Рассель, "Бостон Селтикс"-ийн эрин үений домогт төлөөлөл Кей.Си.Жонс, "Чикаго Буллз" багийн 1990 оны эхэн үеийн гарааны төвийн тоглогч Билл Картрайт нарын шилдгүүд Сан Францискогийн их сургуулийн багт тоглож байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.