Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр нар өвдөг шороодлоо

Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр нар өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа  ид үргэлжилж байна.

Тус даваанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс учраа бөхдөө өвдөг шороодож, барилдаанаа дуусгалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, Аймгийн арслан Д.Эрдэнэтулгад өвдөг шороодлоо. 

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч аймгийн арслан Б.Бумбаяраар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Бат-Оршихоор туст тус дөрөв даваад байна.

ДӨРВИЙН ДАВААНЫ 

ДАЯ.А Н.Батсуурь /Ув/ - А.А Н.Баяржаргал /Хэ/

У.АВ П.Бүрэнтөгс /Ув/ - А.А Г.Ганхуяг /Хо/

У.АВ Г.Эрхэмбаяр /Сэ/ - А.А Д.Эрдэнэтулга /ГА/

У.АВ С.Мөнхбат /Ув/ - А.А Л.Энхтүвшин /Тө/

У.АВ О.Хангай /Хо/ - А.А У.Батгэрэл /Ар/

У.АР Ц.Содномдорж /Хө/ - Ц.А Г.Жамбалдорж /БХ/

У.АР Б.Орхонбаяр /Сэ/ - А.А Д.Алтанцоож /Хэ/

У.Г Б.Гончигдамба /За/ - А.А Т.Сайханжаргал /ГА/

У.Г Ө.Бат-Орших /Ув/ - А.АН.Дашдаваа /Тө/

У.Г М.Бадарч /Ар/ - А.АЯ.Бумбаяр /ГА/

У.З Б.Пүрэвсайхан /Хо/ - А.А Б.Бат-Орших /БХ/

У.З Н.Жаргалбаяр /Сэ/ - А.А Д.Тогтохжаргал /Ув/

У.З М.Өсөхбаяр /Бу/ - А.А Л.Батсайхан /Өв/

У.З Б.Батмөнх /Тө/ - А.А А.Нармандах /За/

У.З Д.Анар /Дор/ - А.А Г.Дармаажанцан /Хо/

У.З Б.Бат-Өлзий /Хо/ - А.А Э.Мөнхжаргал /Ар/

У.З Б.Серик /БӨ/ - А.А Т.Довчинсэмбээ /Өв/

У.З М.Лхагвагэрэл /За/ - А.А Т.Дүүрэнсаран /БХ/

У.Х Н.Золбоо /БХ/ - А.А Г.Төрмөнх /Дор/

У.Х Б.Зоригтбаатар /Ар/ - Ц.А Л.Отгонбаатар /Ар/

У.Х Т.Баасанхүү /Ув/ - А.А С.Сүхбат /Ар/

У.Х Л.Лха-Очир /За/ - А.А Б.Баянмөнх /Хо/

У.Х О.Мөнх-Эрдэнэ /Ар/ - А.А Н.Өсөхбаяр /Сү/

У.Х Х.Гантулга /Өв/ - А.А О.Наранбаатар /Өв/

У.Х Д.Бат-Эрдэнэ /За/ - А.А Э.Ууганбаяр /Тө/

У.Х Б.Цэдэнсодном /Өв/ - У.Н Э.Батмагнай /БХ/

У.Х Ш.Пүрэвгарьд /За/ - У.Н Э.Энх-Амгалан /Бу/

У.Х Г.Бадрах /Хэ/ - У.Н Ц.Сандагдорж /Хө/

У.Х Ц.Бямба-Отгон /Өв/ - У.Н Х.Цогтгэрэл /Бу/

У.Н Э.Даш /Ду/ - У.Н Т.Дүгэрдорж /За/

У.Н Д.Амарсайхан /Бу/ - У.Н Д.Хүдэрбулга /Тө/

У.Н Б.Чимэдвандан /За/ - У.Н Г.Ганжад /Тө/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ