Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.

Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдаж 4-1 харьцаагаар ялалт байгуулж медалийн эзэд боллоо. 

Холимог багийн алтан медалийг Японы баг хүртсэн бол Узбекистаны баг мөнгө, хүрлийн төлөө Монгол болон БНХАУ баг тамирчид хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ