Никола Иокич трипл дабл гүйцэтгэсэн ч баг нь Хьюстон Рокетс багт хожигдлоо

 Никола Иокич трипл дабл гүйцэтгэсэн ч баг нь Хьюстон Рокетс багт хожигдлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнгөрсөн улирлын аварга баг болох Денвер Наггетс өнөөдөр Хьюстон Рокетс багийн талбайд зочилж тоглолоо. Эхний үед үүссэн долоон онооны зөрүүг хоёр болон гуравдугаар үед арилгасан бөгөөд шийдвэрлэх үе эхлэхэд хоёр оноогоор хоцорч байсан Рокетс үеийн эхлэлийг гайхалтай хийснээр оноогоор илүү гарч эхэлсэн бөгөөд улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 104-107 харьцаагаар Пуужингууд хожиж зургаан тоглолт дараалж ялалт байгуулаад байна.

Улмаар улирлыг зургаан хожил, гурван хожигдолтойгоор өрнөд бүсийн дөрөвт бичигдэж байгаа бол Наггетс улирлыг найман хожил, хоёр хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Фред Ванфлийт 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Алпирин Сэнгүн 23 оноо, 8 самбар, 2 хаалт, сэлгээнээс Жефф Грин 15 оноог авчээ. Эсрэг багаас Жамал Муррэй гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Никола Иокич 36 оноо, 21 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийсэн бол Майкл Портер Жуниор 25 оноо, 10 самбар, Аарон Гордон 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлот Хорнетс 107-129 Нью-Иорк Никс
Вашингтон Уйзардс 94-102 Брүүклин Нетс
Мемфис Гриззлис 105
-101 Лос Анжелес Клипперс
Индиана Пэйсэрс 126-137 Филадельфи 76
Детройт Пистонс 108-119 Чикаго Буллс
Денвер Наггетс 104-107 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 136
-124 Нью-Орлэйн Паликанс
Миами Хит 118-113 Сан Антонио Спөрс
Оклахома Сити Тандер 111-99 Финикс Санс
Минносато Тембэруолвс 116-110 Голдэн Стэйт Уорриорс
Портлэнд Трэйл Блэйзэрс 110-116 Лос Анжелес Лейкэрс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ