Леброн Жеймс 35 оноог авч улирал дундах цомын тэмцээнд гурван хожилтой байна

Леброн Жеймс 35 оноог авч улирал дундах цомын тэмцээнд гурван хожилтой байна

NBA-ын талбайд нийт 11 тоглолт боллоо. Мөн улирал дундах цомын тэмцээн буюу in-season tournament ын тэмцээнүүд явагдлаа. Өнөөдрийн сүүлийн тоглолт болох Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 107-95 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа. Улмаар улирлын долоо дахь ялалт байгуулж өрнөд бүсэд 7 бичигдэж байгаа бол Блэйзэрс гурван хожил, 9 хожигдолтой болжээ.

Харин улирал дундах цомын тэмцээнд Лейкэрс багийнхан гурван хожилтойгоор Өрнөд бүсийн А хэсгийг тэргүүлж байна. Одоо хэсгийн сүүлийн тоглолтоо Юта Жазз багтай тоглоно.

Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 16 оноо, 14 самбар, 3 таслалт, 5 хаалт, ДиАнжело Рассел 14 оноог авчээ. Эсрэг багаас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бол тэр дундаа Жерами Грант 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 130-99 Шарлот Хорнетс
Нью-Иорк Никс 120-99 Вашингтон Уйзардс
Филадельфи 76 126-116 Атланта Хокс
Детройт Пистонс 100-105 Клевлэнд Кавалерс
Бостон Селтикс 108
-105 Торонто Репторс
Сакермэнто Кингс 129-120 Сан Антонио Спөрс
Орлондо Межик 103-94 Чикаго Буллс
Денвер Наггетс 110-115 Нью-Орлэйн Паликанс
Финикс Санс 131
-128 Юта Жазз
Лос Анжелес Лейкэрс 107-95 Портлэнд Трэйл Блэйзэрс
Хьюстон Рокетс 100-106 Лос Анжелес Клипперс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ