Ховард 26 оноог авч баг нь хожил байгууллаа

Ховард 26 оноог авч баг нь хожил байгууллаа

NBA-ын шинэ улирал эхлэхэд 15 хоног үлдээд байгаа бөгөөд улиралын өмнөх тоглолтууд явагдаж байна. Энэ жил Дуайт Ховард төрлөх нутгийн баг болох Атланта Хоукс багт нэгтсэн бөгөөд өнөөдөр анхны тоглолтодоо өнгөрсөн жилийн аварга Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст Дуайт Ховард гайхалтай тоглолт үзүүлж 45-53 харьцаагаар Хоукс илүүрхсэн бол гуравдугаар үед харин оноо тэнцэж дуусгажээ. Шийдвэрлэх үеийн сүүлд Хоукс илүү тоглож 93-99 харьцаагаар улиралын өмнөх тоглолтын хоёр дахь хожлоо байгуулжээ.

Тус тоглолтод Дуайт Ховард 24 минут тоглохдоо 26 оноо, 8 самбараас бөмбөг авч, 2 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бөгөөд Сефолоша 12, Принс 10, Мускало 10 оноог авчээ. Харин эсрэг багаас Фелдер 15 оноо, Жефферсон 13 оноо, 11 самбараас бөмбөг авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.