Халибуртон өөрийн замналын анхны трипл дабл гүйцэтгэж, баг нь цомын тэмцээний шигшээ дөрөвт шалгарлаа

Халибуртон өөрийн замналын анхны трипл дабл гүйцэтгэж, баг нь цомын тэмцээний шигшээ дөрөвт шалгарлаа

NBA-ын улирал дундах цомын тэмцээний "хож эсвэл гэртээ харь" буюу ганцхан тоглолтоор шийдэгдэх хасагдах шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Эхний тоглолт Индиана Пэйсэрс талбайдаа Бостон Селтикс багтай тоглож 112-122 харьцаагаар Пэйсэрс хожиж, шигшээ дөрөвт үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь маргааш тоглох Нью-Иорк Никс болон Милоуки Багс багуудын хожсонтой нь энэ сарын 8-нд тоглоно.

Тус тоглолтод Пэйсэрс багаараа жигд тоглосон бөгөөд нийт долоон тоглогч 10-аас дээш оноог авсан бол Тайрис Халибуртон 26 оноо, 10 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Энэ нь түүний анхны трипл дабл юм. Бадди Хийлд 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 32 оноо, 12 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 30 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ