Нью-Орлэйн Паликанс баг цомын тэмцээний хагас шигшээд үлдлээ

Нью-Орлэйн Паликанс баг цомын тэмцээний хагас шигшээд үлдлээ

NBA-ын улирал дундах цомын тэмцээний "хож эсвэл гэртээ харь" буюу ганцхан тоглолтоор шийдэгдэх хасагдах шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Эхний тоглолт Индиана Пэйсэрс талбайдаа Бостон Селтикс багтай тоглож 112-122 харьцаагаар Пэйсэрс хожиж, хагас шигшээд шалгарсан бол хоёр дахь тоглолт Сакермэнто Кингс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай тоглолоо. Эхний үеийн Паликанс нэг онооны зөрүүгээр хожигдож дуусгасан бол хоёрдугаар үед есөн оноог илүү авч тэргүүлж дуусгасан. Улмаар сүүлийн хоёр үед тэргүүллээ алдалгүй явсаар 127-117 харьцаагаар Паликанс хожиж улирал дундах цомын тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч нь маргааш тоглох Лос Анжелес Лейкэрс болон Финикс Санс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Брэндон Инграм 30 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Хэрбэрт Жонс 23 оноо, СиЖи Макколлум 17 оноо, Валанчунас 18 оноо, 11 самбар, сэлгээнээс Трэй Мюрфи 16 оноог авчээ. Эсрэг багаас ДиАарон Фокс 30 оноог авч багаа тэргүүлсэн бол Димантос Сабонис 26 оноо, 13 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Сэлгээнээс 21 оноог Малик Монк авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ