Никола Иокич трипл дабл гүйцэтгэсэн ч баг нь Клипперст хожигдлоо

Никола Иокич трипл дабл гүйцэтгэсэн ч баг нь Клипперст хожигдлоо

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Денвер Наггетс багтай энэ улирлын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолт Клипперс ялагдаад байсан бол энэ удаахгийн тоглолтод 102-111 харьцаагаар ялалт байгуулжээ. Улмаар улирлын 10 дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн есдүгээр байрт бичигдэж байна. Харин Наггетс улирлын найм дахь хожигдлоо амссан бөгөөд өрнөд бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Пол Жорж 25 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 20 оноо, 11 дамжуулалт, Кавай Лионард 17 оноо, сэлгээнээс Нормен Пауэл 17 оноог авсан байна. Эсрэг багаас Никола Иокич 22 оноо, 15 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 23 оноо, Майкл Портер Жуниор 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орлондо Межик 111-121 Клевлэнд Кавалерс
Мемфис Гриззлис 116
-102 Детройт Пистонс
Филадельфи 76 131-126 Вашинтон Уйзардс
Миами Хит 112-103 Торонто Репторс
Брүүклин Нетс 114-113 Атланта Хокс
Сан Антонио Спөрс 94-102 Минносато Тембэруолвс
Шарлот Хорнетс 100-111 Чикаго Буллс
Оклахома Сити Тандер 101-110 Хьюстон Рокетс
Юта Жазз 94-147 Даллас Мавирекс
Портлэнд Трэйл Блэйзэрс 106-110 Голдэн Стэйт Уорриорс
Дэнвер Наггетс 102-111 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ