Герман гурав дахь хожлоо авч, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Герман гурав дахь хожлоо авч, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

2018 онд Орост болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө үлдсэн хэсгүүдийн тоглолт болсон юм. Тэгвэл С хэсгийг тэргүүлж байсан Германы шигшээ баг талбайдаа Хойд Ирландыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдэж байгаа юм.

Мөн гурван тойргийн дараах байдлаар гурав хожсон дөрөвхөн багийн нэг нь Герман болж байгаа юм. Тоглолтын 13 дахь минутад Дракслер тооны харьцааг нээсэн бол 17 дахь минутад Хедира нэгийг нэмжээ.  Хойд Ирландын хувьд хожигдсон ч гэсэн 4 оноотой учраас гуравдугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл энэ хэсэгт тун амжилттай тоглож байгаа Азербайжаны шигшээ баг гуравдугаар тойрогт Чехийн талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр Азербайжаны шигшээ 7 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж үлдэж байгаа юм.

Харин хэсгийн гурав дахь тоглолт Норвеги болон Сан-Мариногийн хооронд болж, талбайн эзэд 4:1-ээр буулгаж авснаар анхны хожлоо авлаа. Тэгвэл Сан-Марино ганц ч оноогүй хэсгийн сүүлд бичигдэж байна. Тоглолтын 11 дэх минутад зочин багийн хаалгач Симончини өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл 54 дэх минутад Стефанелли түүний алдааг засч, тэнцүүлсэн. Гэвч Диоманде 77, Самуэльсен 82, Кинг 83 дахь минутад дараалж гоолдсоноор Норвеги хожжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.