Диман Лилард Багсын өмсгөлтэй хуучин багынхаа эсрэг тоглолоо

Диман Лилард Багсын өмсгөлтэй хуучин багынхаа эсрэг тоглолоо

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Диман Лилард 11 жил Блэйзэрс багт хүчин зүтгэснийхээ эцэст энэ жил Багс хожсон билээ. Тэрбээр энэ удаа өөр багийн өмсгөлтэйгөөр Блэйзэрсийн талбайд зочилсон бөгөөд баг нь эцсийн мөчид 116-119 харьцаагаар Багс хожигдлоо. Улмаар Багс 32 хожил, 16 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Блэйзэрс 15 хожил, 33 хожигдолтойгоор өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Анферн Саймонс 24 оноогоор багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 20 оноо, 11 самбар, Жерами Грант 18 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 27 оноо, 8 самбар, Диман Лилард 25 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, Крис Медлетон 32 оноо, 8 дамжуулалт, Брүүк Лопес 19 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 117-110 Шарлот Хорнетс
Детройт Пистонс 121-128 Клевлэнд Кавалерс
Лос Анжелес Клипперс 125
-109 Вашингтон Уйзардс
Сакермэнто Кингс 106-115 Миами Хит
Нью-Орлэйн Паликанс 110
-99 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 87-121 Минносато Тембэрволвис
Орлондо Межик 108
-98 Сан Антонио Спөрс
Денвер Наггетс 100-105 Оклахома Сити Тандер
Финикс Санс 136
-120 Брүүклин Нетс
Милоуки Багс 116-119 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ