Дархан аварга Н.Батсуурь, МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламж гардууллаа

Дархан аварга Н.Батсуурь, МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламж гардууллаа

Дархан аварга Н.Батсуурь амалсан ёсоороо "ПАРИС-2024" зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд тавдугаар байрт шалгарсан МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламж гардуулсан байна. 

Энэ үеэр тэрээр "Урамшуулал гэдэг бол цаашдаа улам их амжилт гаргах урам зоригийг бадраасан зүйл байдаг, тиймээс олон тив дэлхийн аварга, олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж алтан соёмбот далбаа, эгшиглэнт төрийн дуулалаа цуурайтуулж яваарай" хэмээн Д.Отгонжаргалд амжилт хүслээ. 

Д.Отгонжаргал тамирчны тухайд "ПАРИС-2024" зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Зики Фэнд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарсан юм. Энэ нь түүний хувьд анхных олимп байв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ