Улаанбаатар ММС Энержи шилдэг дөрөвт шалгарчээ

Улаанбаатар ММС Энержи шилдэг дөрөвт шалгарчээ

БНХАУ-ын Шионань хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Xiong’an Challenger” тэмцээнд өрсөлдөж байгаа уржигдар /2024-08-31/ хэсгийн шатны тоглолтуудаар эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас Сансар, Улаанбаатар ММС Энержи, Завхан Сайнскор багууд оролцлоо.

Улаанбаатар ММС Энержи шилдэг дөрөвт үлджээ. Манай баг хэсгийн шатанд АНУ-ын Принстон багтай, Монголын Завхан багуудтай D хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Завхан багтай хийж 21-15 харьцаагаар, хоёр дахь тоглотоо Принстон багийг 21-16 харьцаагаар тус тус хожиж хэсгээ тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Сербийн Партизан багтай 21-18 харьцаагаар хожиж, хагас шигшээ тоглолтоо Латвийн Раудондварис Хоптранс багтай хийж 15-21 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

Харин Завхан баг эхний тоглолтоо Улаанбаатар ММС Энержи багтай хийж 21-15 багт, АНУ-ын Принстон 20-14 харьцаагаар хожигдож, улмаар Завхан Сайнскор баг энэ тэмцээнийг энэ хүргээд өндөрлүүлсэн байна.

Харин В хэсэгт багтсан Сансар баг хэсэгт Хятадын Чонгминг багт 19-21 харьцаагаар, Себрийн Партизан багт 15-21 харьцаагаар тус тус хожигдож тэмцээнээ өндөрүүлжээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дараагийн тэмцээн манай улсад есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ