The MongolZ Францын "3DMAX" багт хожигдлоо

The MongolZ Францын

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод эхэлсэн.

Анх удаа Монголын хоёр баг оролцож буй тэмцээний хоёр дахь өдөр үргэлжилж байна. Тус тэмцээнд манай хоёр баг оролцож байгаа бөгөөд  Монголын "The MongolZ" баг эхний тоглолт өчигдөр /2024-09-04/ хийлээ. Манай баг тус тэмцээний "B" хэсэгт багтсан тэд Францын "3DMAX" багт 2-0 (Anubis 13-9, Ancient 13-11) харьцаагаар хожигдож дунд хүснэгт руу унасан бөгөөд өнөөдөр /2024-09-05/ 19:30 цагаас Испанийн "KOI" багтай тоглохоор боллоо. Харин Францын баг B хэсгийн хагас шигшээд "G2 Esports"-той тоглоно. 

Хоёр баг өмнө нь "Skyesports Championship 2024" тэмцээний финалд таарахад Францын баг 2-0 (Ancient 13-5, Anubis 13-4) харьцаагаар хожсон. Энэ удаа мөн ижил map-д ижил дүнгээр Францууд илүүрхэж байв.

Харин манай нөгөө баг болох "ATOX Esports" ESL Pro League-т анх удаа оролцож буй бөгөөд мөн тус тэмцээнд оролцож байгаа Монголын хоёр дахь баг юм. Манай баг есдүгээр сарын 11-д эхний тоглолтоо Францын "Team Vitality" багтай хийнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ