Парис-2024: Өнөөдөр П.Энхманлай уралдана

Парис-2024: Өнөөдөр П.Энхманлай уралдана

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө.

П.Энхманлай нь:

  • 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл
  • Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт
  • 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт
  • Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа тоосоо өргөх бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ