NBA-н талбайд хамтдаа тоглосон анхны аав, хүүгийн хослол ЛеБрон болон Бронни нарынх боллоо

NBA-н талбайд хамтдаа тоглосон анхны аав, хүүгийн хослол ЛеБрон болон Бронни нарынх боллоо

NBA-ын шинэ улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл улиралын өмнөх тоглолтууд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр таван тоглолт боллоо. Финикс Санс болон Лос Анжелес Лейкэрс багууд хоорондоо тоглож 118-114 харьцаагаар Санс хожлоо.

Харин тус тоглолтын гол үйл явдал нь аав, хүү хоёр зэрэг талбайд гарсан бөгөөд NBA-ын талбай анх удаа аав болон хүү хоёр нэг багийн өмсгөлтэйгөөр талбайд гарсан юм. Леброн Жеймс хүү Бронни Жеймс энэ жилийн сонгон шалгаруулалтын 57 дахь сонголтоор Лос Анжелес Лейкэрс баг авсан бөгөөд улирлын өмнөх тоглолтод талбайд гарсан байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 19 оноо, 2 хаалт, 5 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бронни Жеймс 0 оноо, 2 самбараас бөмбөг авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ