Монголын шигшээ багийг төлөөлсөн "The Huns Esports" баг Сербийн багт хожигдлоо

Монголын шигшээ багийг төлөөлсөн

240 мянган ам.долларын шагналын сантай Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод өчигдөр эхлэж байгаа бөгөөд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцож байна.

Гантулгын Есөнтөмөр "nin9"  ахлагчтай Монголын шигшээ баг "D" хэсэгт Чех, Словак, Серби, Аргентин, Өмнөд Африкийн шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтоо Словакийн шигшээ багтай хийж 7-13 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо Сербийн шигшээ багтай хийж 6-13 харьцаагаар хожигджээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр манай баг хоёр тоглолт хийх бөгөөд эхний тоглолтоо 21:00 цагт Аргентины багтай хийх бол 22:00 цагт Өмнөд Африкийн багтай тоглоно.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 24 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг плэй-оффт шалгарна.

Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд хэсгийн шатнаас гарч чадалгүй хасагдаж байсан билээ.

Манай багт дасгалжуулагч ncl, тоглогч Гантулгын Есөнтөмөр /nin9/, Батболдын Баатархүү /Bart4k/, Ууганбаярын Анарбилэг /cobrazera/, Энхбатын Мөнхтогтох /xerolte/,  Шижирбаатарын Зол-Эрдэнэ /wndrz/ нар тоглож байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ