Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ өнөөдөр Туркийн Чорум хотноо эхлэх юм.  Энэ удаагийн  тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцож байгаа ажээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй гурван жингийн тамирчин оюутны дэлхийн аваргад оролцож байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд  ҮБТДС-ийн тамирчин Д.Балжинням, 74 кг-д З.Сумьяабазар нар оролцоно. Харин эмэгтэйчүүдийн хувьд  60 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин  Э.Гантуяа, 69 кг-д  З.Болортунгалаг нар оролцож байна. Мөн 75 кг-д ҮБТДС-ийн тамирчин  Б.Даваацэрэн  барилдах юм. 

FISU, Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор хоёр жил тутамд болдог оюутны ДАШТ-ээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль хүртээд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ