The MongolZ баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний эхний хожлоо байгууллаа

The MongolZ баг

Электрон тоглоомын PGL-ээс зохиож буй CS2 (Counter Strike 2) төрлийн 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын  Бухарест хотод өчигдөр эхэллээ.

Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг шууд урилгаар оролцсон бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг хийж 2-0 (Dust II 13-7, Ancient 13-7) харьцаагаар хожил байгууллаа. Манай залуусын дараагийн тоглолт өнөөдөр /2025.-2.15/ 19500 цагаас Хойд Америкийн "Wildcard" багтай тоглоно.

Тэмцээнд оролцох 16 баг оролцож байгаа бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг плэй оффын шатанд шалгарах бөгөөд тоглолтууд Bo3 журмаар болно.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

O6TbEyxjI0lHHOC.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ