Электрон тоглоомын PGL-ээс зохиож буй CS2 (Counter Strike 2) төрлийн 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Клаж-Напока болон Бухарест хотуудад болох бөгөөд Монголын "The MongolZ" баг шууд урилгаар оролцохоор болсон билээ.
Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан юм. Манай залуусын тоглолт өнөөдөр /2025.02.14/ 22:00 цагаас Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг байх юм.
Хамгийн түрүүлж гурав хожсон найман баг плэй оффын шатанд шалгарах бөгөөд Bo3 журмаар болно.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.