Испанийн лигийн цомын тэмцээний 1/16 шигшээн тоглолтууд болсон билээ. Өнгөрсөн шөнө “Реал Мадрид” талбайдаа доод лигийн “Культураль Леонеса” клубыг хүлээж авч, 6:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн 16-д шалгарч байгаа юм. “Реал” клубүүдийн дэлхийн аваргад оролцох учраас Лигийн цомын энэ шатны эхний тоглолтоо бусад багаас түрүүлж хийсэн. Эхний тоглолтод тэд сулхан өрсөлдөгчөө 7:1-ээр хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 13:2-оор бутниргэлээ.
Энэ удаагийн тоглолтод “Реал” голцуухан сэлгээний тоглогчдоо гаргасан. Учир нь бямба гарагт “Барса”-тай тулах гэж байгаа учраас гол тамирчдаа нөөсөн юм. Энэ тоглолтын 1, 42, 87 дахь минутад Диас хет-трик хийсэн бол Хамес 23 дахь минутад нэгийг нэмжээ. Мөн Зиданы хүү Энцо Зидан 63 дахь минутад нэг гоол оруулж, 90 дэх минутад зочин багийн хамгаалагч Цезар Моргадо өөрийнхөө хаалганд гоолджээ. Тэгвэл зочдоос 45 дахь минутад Гонзалес нэр төрийн ганц гоол оруулсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.