Майкл Оуэн: Баяр хүргэе Вудберн, надад өөр нэг рекорд байгаа шүү

Майкл Оуэн: Баяр хүргэе Вудберн, надад өөр нэг рекорд байгаа шүү

Английн алдарт “Ливерпүүл” клубын тоглогч  асан Майкл Оуэн 17 настай довтлогч Бен Вудберн Мерсисайдын багийн түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан хөлбөмбөгч болсонд баяр хүргэжээ.

Вудберн Английн лигийн цомын тэмцээний хүрээнд “Лидс” клубын хаалганд гоол оруулахдаа 17 нас 45 хоногтой байсан юм. Харин Майкл Оуэн 1997 онд “Уимблдон”-ы эсрэг “Ливерпүүл”-ийн нэрийн өмнөөс анхны гоолоо оруулахдаа 17 нас 143 хоногтой байсан аж.

Тэгвэл Оуэн “Ливерпүүл”-ийн өмсгөлтэйгээр хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин болсонд баяр хүргэе, Бен Вудберн. Гэхдээ надад дахиад нэг рекорд байгаа шүү” хэмээн бичсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.