“Боруссия Дортмунд” нэгээр, “Реал” хоёроор гарлаа

“Боруссия Дортмунд” нэгээр, “Реал” хоёроор гарлаа

Аваргуудын лигийн F хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ хэсгээс гарах хоёр багийн нэр аль хэдийнэ тодроод байсан. Тэгвэл “Реал Мадрид” талбайдаа “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, хэн нь нэгээр гарахаа үзэх тулааныг хийлээ. “Реал” хожиж байж л хэсгээсээ гарах байсан.

Тэгвэл энэ тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцлээ. Ингэснээр “Боруссия” 14 оноотой болж, хэсгээс нэгээр гарч байгаа бол “Реал” 12 оноотой хоёроор гарч байна. Ингэснээр хасагдах шатанд “Реал” нэгээр гарсан багтай учраа таарч, ширүүхэн тулаан болох нь. Тоглолтын 28, 53 дахь минутад Бензема хоёрыг хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч 60 дахь минутад Обамеянг тооны харьцааг ойртуулж, Ройс 88 дахь минутад тэнцүүлжээ.

Нөгөө талд “Легия” клуб талбайдаа “Спортинг”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар 4 оноотой болж, хэсгээс гурваар гарснаар Европа лигт орох эрхтэй боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 30 дахь минутад Гильерме оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.