“Лестер”-ийг дагаж “Порто” хасагдах шатанд шалгарлаа

“Лестер”-ийг дагаж “Порто” хасагдах шатанд шалгарлаа

Аваргуудын лигийн G хэсгийн хоёр тоглолт боллоо. Энэ хэсгээс “Лестер” аль хэдийнэ нэгээр гарах болзлоо хангачихсан байсан. Харин Португалын “Порто”, Данийн “Копенгаген” клубүүд хоёроор гарах эрхийн төлөө өрсөлдөж байсан юм.

Тэгвэл 6 дугаар тойрогт “Порто” талбайдаа “Лестер”-ийг хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа. “Лестер” нэгэнт хэсгээс нэгээр гарах эрхээ авчихсан учир сүүлчийн тойрогт гол тоглогчдоо оролцуулалгүй, амраасан. Тиймдээ ч “Порто” өрсөлдөгчөө олон гоолоор хожиж, хэсгээс хоёроор гарлаа.

Тоглолтын 6, 64 дэх минутад Андре Силва хоёыг оруулсан бол Корона 26, Браими 44, Диогу Жота 77 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ.

Нөгөө талд “Копенгаген” Бельгийн “Брюгге” клубын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авсан. Ингэснээр 9 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт шалгарч, Европа лигт тоглохоор боллоо. Тоглолтын 8 дахь минутад Мехеле өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин Йоргенсен 15 дахь минутад нэгийг нэмж, Данийн баг хожжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.