Кайл Корвер Клевлэндийн өмсгөлтэй талбайд гарч, хожигдол хүлээлээ

Кайл Корвер Клевлэндийн өмсгөлтэй талбайд гарч, хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Наймааны цонх нээгдэхтэй зэрэгцэн Кайл Корверыг багтаа нэгтгэж чадсан Клевлэнд Кавалерс баг Юта Жаззын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагасыг 41-56 харьцаагаар талбайн эзэд тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг зургаагаар ойртуулжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг зургаа Клевлэнд болгож ойртуулж чадсан ч 92-100 харьцаагаар хожигдол хүлээжээ. Клевлэнд 28 хожил, 9 хожигдолтой дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Юта Жазз 24 хожил, 16 хожигдолтой өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Кайл Корвер өнөөдөр шинэ багийнхаа өмсгөлтэй анхны тоглолтодоо сэлгээнээс хийсэн байна. Тэрбээр 18 минут тоглосон бөгөөд 5 довтолж ердөө ганцыг нь л амжилттай болгожээ. Леброн Жеймс 29 оноог авч багаа тэргүүлсэн бол Тристон Томпсон 12 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Гордон Хейвард 28 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Родни Хүүд 18 оноогоор тусалжээ

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.