“Манчестер Юнайтед” Де Хеад долоо хоногийн 200 мянгын цалинтай шинэ гэрээ санал болгоно

“Манчестер Юнайтед” Де Хеад долоо хоногийн 200 мянгын цалинтай шинэ гэрээ санал болгоно

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо багийн хаалгач Давид де Хеагийн гэрээг сунгах асуудлаар удирдлагуудтайгаа хэлэлцэж эхэлсэн талаар The Sun мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Португал мэргэжилтэн Де Хеаг “Реал Мадрид” руу алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Тиймээс түүнтэй 2020 он хүртэл гэрээгээ сунгаж, цалинг нь долоо хоногт 20 мянган фунтээр нэмэгдүүлэх гэж байгаа юм байна. Ингэснээр өдгөө 26 настай хаалгач долоо хоногтоо 200 мянган фунтын цалин авах юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.