Д.Амартүвшин ялагдаж, торгуулийн тойрог руу орлоо

Д.Амартүвшин ялагдаж, торгуулийн тойрог руу орлоо

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дуулиан дүүрэн үргэлжилж байна. Нэгэн үеийн шилдэг бөхчүүд ээлж дараалан өвдөг шороодсоор байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая 60 кг-ын жинд өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин ялагдлаа.

Тэрбээр ¼ шигшээд “Сүлд” спорт хорооны тамирчин Ж.Амарболдтой барилдаж, ялагдсан юм. Ингэснээр Ж.Амарболд хагас шигшээд шалгарч, Д.Амартүвшин торгуулийн тойрог руу орлоо. Энэ жингийн шилдэг бөхчүүд болох Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар нар жин өгсч барилдсан. Тиймээс 60 кг-д шинэ аварга төрөх нь тодорхой боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.