Испанийн цомын тэмцээний ¼ шигшээн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Тоглолтын 64 дэх минутад Яго Аспас “Сельта”-д тэргүүлэл авчирч. Харин Марсело 69 дэх минутад тэнцүүлжээ. Гэвч 70 дахь минутад Кастро хариуг нь барьснаар “Реал” хоёр тоглолт дараалан хожигдлоо.
Гэхдээ хариу тоглолт энэ сарын 25-нд “Сельта”-гийн талбайд болно. Энэ тоглолтод “Реал” хожиж, хагас шигшээд үлдэх бүрэн боломжтой. Мөн энэ тойрогт өнгөрсөн шөнө “Алькоркон” клуб талбайдаа “Алавес”-ыг хүлээж авч, 0:2-оор хожигдсон. Ингэснээр “Алавес”-т дараагийн шатанд үлдэх боломж илүү боллоо. Тэд хариу тоглолтыг талбайдаа хийх билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.