Нью-Иорк Никс багт энэ улиралд ирсэн Деррик Рөүз өнөөдөр Бостон Селтикс багийн эсрэг 30 оноо, 10 самбар, 5 дамжуулалтыг өгч 117-106 харьцаагаар хожил байгуулжээ. Гарааны тоглогчид болох Жоахим Ноа, Кристапс Порзингс хоёр гэмтэлтэй учраас тус тоглолтод оролцоогүй ч энэхүү тоглолтод хожил байгуулж 19 хожил, 24 хожигдолтой дорнод бүсэд 11-рт бичигдэж байна.
Харин талбайн эзэн болох Бостон Селтиксээс Азайа Томас 39 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бөгөөд Жой Граудер 21 оноог авсан ч бусад нь тааруухан тогложээ. Тус баг нь 26 хожил, 16 хожигдолтой дорнод бүсэд 3-рт бичигдэж байна
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.