Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээн хариу тоглолтууд болж дууслаа. Эхний тоглолтод талбайдаа “Плимут” гэсэн сураггүй багтай хуурай тэнцсэнийхээ горыг “Ливерпүүл” амсч, энэ долоо хоногийн дундуур нэг илүү тоглолт хийж таарлаа.
Гэхдээ энэ удаад доод лигийн өрсөлдөгчөө талбайд нь 0:1-ээр буулгаж авлаа. Хэдийгээр “Ливерпүүл”-ээс залуучууд нь гараанд гарч тоглосон ч 18 дахь минутад Лукас Лейва гоолдож, өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Мөн “Саутгэмптон” талбайдаа “Норвич”-ийг 1:0-ээр буулгаж авснаар шөвгийн 16 руу орлоо. Мөн доод лигт хүч үзэж байгаа “Ньюкасл” талбайдаа “Бирмингем” клубыг хүлээж авч, 3:1-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.