Лос Анжелес Лейкэрс багийн холбон тоглогч ДиАнжело Рассел тоглолт ирээд удаагүй байхад багийн анд Жульус Рендлийн хөлөнд дээр гишгэж баруун өвдгөндөө бэртэл авч талбайг орхисон байна. Тэгвэл урьдчилсан онош гарсан бөгөөд баруун өвдөгний MCL буюу өвдөгний гол 4 шөрмөсний нэг /энэ шөрмөс нь шилбэ болон гуяны ясыг хооронд нь өвдөгний дотно талаар нь холбож байрладаг/ нь сунасан гэсэн мэдээ гарчээ.
Харин тус тоглолтын эхний хагас дуусахад хоёр оноогоор Индиана Пэйсэрс баг хожиж байсан бол гуравдугаар үед Лейкэрс 13 оноог илүү авчээ. Шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадснаар 96-108 харьцаагаар Лейкэрс тав дараалсан ялагдлаа зогсоожээ.
Тус тоглолтод Луй Уйлмас 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Жульус Рендл 16 оноо, Брэндон Инграм, Ник Янг нар 15 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Пол Жорж 21 оноо, Ол Жефферсон 20 оноог авчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.