Кисеносато анх удаагаа сүмод түрүүллээ (Бичлэгтэй)

Кисеносато анх удаагаа сүмод түрүүллээ (Бичлэгтэй)

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 10 барилдаж байгаа Таканойва А.Баасандоржтой барилдаж унаж 11 даваа гурван унаатай боллоо. Харин Таканойва 11 даваа гурван унаатай болсон бөгөөд кимбоши буюу аваргын давсан шагналыг анх удаагаа хүртлээ.

Тус башёг тэргүүлж байгаа озеки Кисеносато маэгаширагийн 13 барилдаж Ичиножү А.Ичинноровтой барилдаж давж 13 даваа нэг унаатайгаар мэргэжилийн сүмод анх удаагаа түрүүллээ. Тэрбээр сүмод 15 жил барилдахдаа нэг ч удаа башёг өнжиж байгаагүй бөгөөд озеки цолтойгоор 5 жил барилдаж байгаа билээ. Мөн мэргэжлийн сүмод нийт 89, дээд зиндаанд 73, озэки цолтойгоор 31 башё барилдаж байна.

Маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр Хакүхо М.Даваажаргал озеки Кисеносато нар хоорондоо барилдана

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-3
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-6 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-10
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 5-9
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-7
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 11-3
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 10-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.