Озеки Кисеносато анх удаагаа эзэн хааны цомыг хүртлээ

Озеки Кисеносато анх удаагаа эзэн хааны цомыг хүртлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арвантав дахь буюу сүүлчийн барилдаан өдрийн болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр түрүүлэх болзлоо хангасан озеки Кисеносатотой барилдлаа. Барилдаан эхлэхэд Хакүхо дэвжээний зах хүртэл түрсэн ч озеки зайлж сүкинаги мэхээр Кисеносато 14 даваа нэг унаатайгаар түрүүллээ.

Тэрбээр 15 жил мэргэжилийн сүмод барилдсан бөгөөд озеки цолтойгоор таван жил буюу 31 башё барилдаж анх удаагаар мэргэжилийн сүмод түрүүлж байгаа билээ. Мөн мэргэжилийн сүмогийн удирдах зөвлөл ирэх лхагва гарагт хуралдах бөгөөд тухайн хурлаар озеки Кисеносатод ёкозүна цол олгох талаар хэлэлцэх юм байна. Хэрвээ ёкозуна цол олговол 19 жилийн дараа япончууд аваргатай болох юм байна.

 

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-4
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-6 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-11
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 6-9
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-8
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 11-4
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 11-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.