ЛА Лейкэрс Даллас Мавирекс багт 49 онооны зөрүүгээр хожигдлоо

ЛА Лейкэрс Даллас Мавирекс багт 49 онооны зөрүүгээр хожигдлоо

Лос Анжелес Лейкэрс баг өнөөдөр Даллас Мавирекс багийн талбайд зочлож 73-122 харьцаагаар буюу 49 онооны зөрүүгээр хожигдлоо. Тус тоглолтод Далласаас талбайд гарсан бүх тоглогчид оноо авч, долоон тоглогч 10-аас дээш оноог авсан байна. Сэлгээнээс Жастин Андерсон 19 оноо, Сет Көрри 14, Уэслий Метюс, Деррон Уйллиамс, Дирк Новицки нар 13 оноог тус бүр авлаа. Харин эсрэг багаас Луй Уйллиамс 15 оноо, Жордан Кларксон 10 оноог авч багаа тэргүүлжээ.

Харин 11 жилийн яг энэ өдөр Коби Брайнт Торонто Репторс багийн эсрэг 28 довтолгоогоо амжилттай болгож 81 оноог авч байсан бол өнөөдөр Лейкэрс багаараа 73 довтолгооноос 28-ыг нь амжилттай болгожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.