“Севилья”, “Барселона” хожиж, “Атлетико” оноо алдлаа

“Севилья”, “Барселона” хожиж, “Атлетико” оноо алдлаа

Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Севилья” клуб “Осасуна”-гийн талбайд зочилж, 3:4-аар буулгаж авлаа. Ингэснээр 42 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 15 дахь минутад “Осасуна”-гаас Леон гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 43 дахь минутад Иборра тэнцүүлсэн бол 63 дахь минутад мань хүн өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Гэхдээ 65 дахь минутад дахин гоолдож, дубль хийснээр тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар 80 дахь минутад Франко Васкес гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн ч Кодро 90 дэх минутад тэнцүүлсэн. Гэхдээ “Севилья” энэ өдөр бууө өгөхийг хүссэнгүй. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Сарабия гоолдож, багтаа гурван оноо авчирчээ.

Тэгвэл хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Барселона” клуб энэ тойрогт “Эйбар”-ын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 41 оноотой болж, гуравдугаар байрт хэвээр үлдлээ.

Тоглолтын 31 дэх минутад Денис Суарез гоолдож, "Барса"-гийн төлөө анхны гоолоо оруулсан. Улмаар 50 дахь минутад Месси Ла лигийн 15 дахь гоолоо оруулжээ. Түүний дараа  68 дахь минутад Луис Суарез гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг 15 гоолтойгоор Мессигийн хамт  тэргүүлж байна. Тэгвэл  90 дэх минутад Неймар гүйцээж, багтаа ялалт авчирчээ.

Эхний гурван байрт бичигдэж байгаа багуудын араас идэвхтэй нэхэж байгаа “Атлетико Мадрид” клуб “Атлетик Бильбао”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцсэнээр оноо алдлаа. Ингэснээр 35 оноотой болж, гуравдугаар байрын багаас 6 оноо алдаж байна. Тоглолтын 3 дахь минутад Коке тооны харьцааг нээсэн. Харин 42 дахь минутад Иньиго тэнцүүлсэн бол 56 дахь минутад Де Маркос холдуулж. Гэвч 80 дахь минутад Гризманн тэнцүүлж, багтаа нэг оноо авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.